Иргэдийн анхааралд
Грац хотын ахлах сургуульд өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэмт этгээд галт зэвсгээр халдаж, 10 хүн амь үрэгдсэн эмгэнэлт үйл явдал болсон.
Халдлагын хохирогч, тэдгээрийн гэр бүлийнхэнд зориулсан дэмжлэг, тусламж үзүүлэх дуудлагын төвийг Грац хотын холбогдох байгуулагаас байгуулсан бөгөөд Танд тусламж шаардлагатай бол +43591338400 дугаараар холбогдох боломжтой.
Эл хэрэгтэй холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, сонор сэрэмжтэй байхыг хүсье. https://x.com/PolizeiStmk