images

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ЕАБХАБ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 29 ДҮГЭЭР УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2022-12-02

489

Бүгд Найрамдах Польш Улсын Вүүж хотноо 12 дугаар сарын 1-2-ны өдөр зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 29 дүгээр уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож байна.

Тэрбээр уулзалтын Бүгд хуралдаанд оролцох үеэр Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Чингэхдээ ЕАБХАБ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, байгууллагын үйл ажиллагааг эдийн засаг, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд хандуулж ажиллахыг уриалав. Түүнчлэн авлига, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг ЕАБХАБ болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Рейнсалу, ЕАБХАБ-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн төлөөлөгч И.Хасанитай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.