images

НҮБ-ЫН ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 50 ДУГААР ЧУУЛГАН 11 ДҮГЭЭР САРЫН 21-23-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-23

458

Монгол Улс НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/-ын Ерөнхий бага хурлын 19 дүгээр чуулганаар тус зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдсон бөгөөд 2022-2025 онд зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана. Зөвлөлийн гишүүнээр ажилласнаар байгууллагын үйл ажиллагаанд манай улсын идэвхтэй оролцоог хангах, холбогдох шийдвэрүүдэд үр дүнтэй хувь нэмрээ оруулах боломжууд нэмэгдэх юм.

Чуулганы хуралдаанд Байнгын төлөөлөгч М.Цэнгэг үг хэлж, манай улсын байр суурийг илэрхийлсэн бөгөөд Ерөнхий захирлын зүгээс хөгжиж буй орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, үүний хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад хамтран сурталчлах, хөрөнгө оруулалт татахад гишүүн орнуудтай нягт хамтарч ажиллахаар зорьж буйг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улс тус байгууллагатай хамтран “Орны хөтөлбр” байгуулах, ЮНИДО-гийн төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтээ илэрхийлснийг дахин нотолж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.