2026 оны “Эхийн алдар” одон авах материал хүлээн авч эхэллээ
2026 оны “Эхийн алдар” одон авах материал хүлээн авч эхэллээ
Австри, Словени, Хорват, Босни ба Херцеговин, Монтенегро Улсад оршин суугаа дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах материалыг тус Элчин сайдын яам 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хүлээн авна.
“Эхийн алдар” одонгоор шагнагдах эхийн бага хүүхэд 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар бүтэн 1 нас хүрсэн хүүхэд байна. Түүнчлэн нэг болон түүнээс дээш настай нас барсан хүүхдийг хамруулах боломжтой.
Одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
• Өргөдөл; (Өргөдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт гаргах бөгөөд хүүхдүүдийн сурч байгаа сургууль, эрхэлж буй ажил зэргийг бичнэ)
• Анкет;
• Иргэний цахим үнэмлэх;
• Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ; (насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт)
• Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас өмнө үрчилж авсан байх);
• Зургаан хүүхэд төрүүлсэн “Эхийн алдар”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Эхийн алдар” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Анкет татаж авах холбоос: https://vienna.embassy.mn/public/upload/22/files/Эхийн алдар анкет_1768407782.docx