images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МӨНХТӨР ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РАФАЭЛ ГРОССИД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

Хэвлэлийн мэдээ

2026-06-16

4

Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий захирал Рафаэл Гроссид итгэмжлэх захидлаа барьж, хоёр талын уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон ОУАЭА-ийн хамтын ажиллагаа, мөн Монгол Улсад хэрэгжиж буй техникийн төслүүдийн явцын талаар санал солилцов.

Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэх, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр ОУАЭА-аас оруулж буй тэргүүлэх хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Ерөнхий захирал Рафаэл Гросси Монгол Улсыг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх салбарын түүчээлэгч орнуудын нэг болохыг онцолж, ОУАЭА-ийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүнээр элссэнээс хойш өнөөдрийг хүртэл Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт 100 орчим үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлээд байна