МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МӨНХТӨР ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ
Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал Герд Мюллерт итгэмжлэх захидлаа гардуулав.
Уулзалтаар талууд Монгол Улс, ЮНИДО-ын хамтын ажиллагаа, 2025 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО хамтран 2025–2027 онд хэрэгжүүлэх Орны хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр ЮНИДО-тай тогтвортой аж үйлдвэржилт, инновац, хувийн хэвшлийн хөгжил болон ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйг онцлов.
Ерөнхий захирал Герд Мюллер Монгол Улстай хэрэгжүүлж буй Орны хөтөлбөрийн явцыг сайшааж, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхэд бэлэн буйгаа нотлов.