Австри Улсад аялах иргэдийн анхааралд
Австри Улс хил залгаа Чех, Словак, Унгар, Словенийн хил дээрх эрчимжүүлсэн хяналтаа 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгалаа. Хилээр нэвтрэх зорчигчдын бичиг баримтыг шалгах тул Австри Улс руу аялахаар төлөвлөж буй иргэд хүчинтэй виз бүхий гадаад паспорт, холбогдох бичиг баримтаа биедээ авч явахыг анхаарна уу.
Австрийн Холбооны Дотоод хэргийн яамнаас эрчимжүүлсэн хяналтыг хууль бус шилжилт хөдөлгөөн, хүн худалдаалах гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Европын Холбооны “Шилжилт хөдөлгөөн ба дүрвэгсдийн тухай” гэрээний хүрээнд хэрэгжүүлж байна. Зам дагуу байрлах хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээс гадна өргөн хүрээтэй хөдөлгөөнт, гэнэтийн хяналтыг үргэлжлүүлэхээ Холбооны Дотоод хэргийн сайд мэдээлэв.
Доорх холбоосоос Европын Холбоо болон Шенгений бүсэд нэвтрэх журмын талаар мэдээлэл авах боломжтой:
- Европын Холбооны Schengen Agreement хуудаснаас хилийн хяналтын талаарх албан ёсны зааварчилгаа.
- Европын Комиссын Temporary Reintroduction of Border Control хуудаснаас хил нэвтрэх нөхцөл.
https://www.bmi.gv.at/news4652.html?id=486e4d772b30712f3373383d