images

ДИПЛОМАТ АВТОМАШИНЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТУХАЙ

Хэвлэлийн мэдээ

2026-07-21

16

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах дипломат автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах болсныг үүгээр мэдээлж байна.

  1. Автомашины мэдээлэл
  • Үйлдвэрлэгч, загвар: Mercedes-Benz S 350
  • Үйлдвэрлэсэн он: 2013
  • Гүйлт: 180,000 км
  • Анхны үнэ: 10,000 евро
  • Автомашин бүртгэлээс хасагдсан. Улсын дугаар дагалдахгүй.
  • Автомашины Австри Улсын техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа (Pickerl) 2026 оны 6 сард онд дууссан.
  • Автомашинд хэд хэдэн жижиг техникийн доголдол байгаа боловч одоогоор явж байгаа бөгөөд жолоодох боломжтой.

2. Автомашин үзэх, туршилтын жолоодлого

Сонирхсон этгээд автомашиныг 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 09:00–12:00 цагийн хооронд Монгол Улсын Элчин сайдын яамны байранд үзэж, туршилтын жолоодлого хийх боломжтой.

Туршилтын жолоодлого хийх тохиолдолд оролцогч нь хүчин төгөлдөр түр туршилтын улсын дугаар (temporary test registration plates) өөрөө бүрдүүлсэн байна.

Хаяг: Fasangartengasse 45, 1130 Vienna, Austria.

3. Дуудлага худалдаа

Дуудлага худалдаа 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10:00–11:00 цагийн хооронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны байранд зохион байгуулагдана.

Анхны үнэ: 10,000 евро

Үнэ хаялцах алхам: 300 евро

Дуудлага худалдаанд оролцогч бүр өмнөх үнийн санал дээр 300 еврогоор нэмэгдүүлэн үнэ хаялцана.

4. Дэнчин

Дуудлага худалдаанд оролцохын тулд 2,000 еврогийн дэнчинг бэлнээр төлж, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас өмнө бүртгүүлсэн байна.

  • Дуудлага худалдаанд ялагдсан оролцогчдын дэнчинг 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бүрэн буцаан олгоно.
  • Дуудлага худалдаанд шалгарсан оролцогчийн 2,000 еврогийн дэнчинг автомашины нийт худалдан авах үнэд суутган тооцно. Үлдэгдэл төлбөрийг худалдан авагч төлнө.

5. Худалдах нөхцөл

Автомашиныг дуудлага худалдаа явагдсан үеийн бодит байдлаар нь (“AS IS / WHERE IS”) худалдах бөгөөд хуульд зөвшөөрсөн хэмжээнд аливаа баталгаа болон хариуцлагыг хүлээхгүй.

Автомашиныг худалдан авагчид хүлээлгэн өгөх хүртэл худалдагчийн хариуцлагад байх бөгөөд бүрэн төлбөр төлөгдөж, хүлээлгэн өгөх ажиллагаа дууссанаар автомашинтай холбоотой ашиглалт, даатгал, бүртгэл, татвар, хураамж болон холбогдох бусад зардал, бүрдүүлэлтийг худалдан авагч хариуцна.

Худалдаа дууссаны дараа автомашиныг буцаах, төлбөрийг буцаан олгох болон дараа нь аливаа нэхэмжлэл гаргахгүй.

6. Бүртгэл болон мэдээлэл

Дуудлага худалдаанд бүртгүүлэх болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамтай дараах цахим шуудангаар холбогдоно уу:

[email protected]

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам
Fasangartengasse 45, 1130 Vienna, Austria