images

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ЕАБХАБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

Хэвлэлийн мэдээ

2026-08-21

16

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан Зохицуулагч бөгөөд Тусгай төлөөлөгч Кари Жонстөүн-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр гадаадад амьдарч болон зорчиж буй Монгол иргэдээ хүн худалдаалах гэмт хэргийн золиос болохоос нэн түрүүнд урьдчилан сэргийлэх, хохирсон иргэдээ олж тогтоох, дэмжлэг үзүүлэхийн чухлыг онцолж, цаашид Тусгай төлөөлөгчийн ажлын албатай хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

 

Тусгай төлөөлөгч Кари Жонстөүн энэ оны 6 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал нь ажил хэрэгч, үр дүнтэй болсныг тэмдэглээд, цаашид хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Тусгай төлөөлөгч Кари Жонстөүний Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр манай улсын хүний эрх, хууль сахиулах байгууллагын мэргэжилтэн, алба хаагч нарт зориулан Хүн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2 өдрийн сургалт зохион байгуулсан болно.