images

Олон улсын үндэсний хувцасны өдөрлөгт оролцов

Хэвлэлийн мэдээ

2026-09-28

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Австри дахь “Монгол төв”-тэй хамтран 9 дэх удаагаа зохион байгуулагдсан Үндэсний хувцасны өдөрлөгт анх удаа оролцлоо.

Олон улсын олон талт соёлын байгууллага Австри Улсын Вена хотноо улс үндэстнүүдийн хувцас, соёлын өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэхүү өдөрлөгийн хүрээнд уран зургийн үзэсгэлэн, баримтат болон богино хэмжээний кино, үндэсний хувцасны үдэшлэг, хэлэлцүүлэг зэрэг урлаг соёлыг сурталчилсан арга хэмжээг 7 хоногийн турш зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн өдөрлөг “Хил дамнасан хэлхээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд 20 гаруй улсын төлөөлөл оролцож өөрсдийн үндэсний хувцас, өв уламжлал, соёлоо сурталчилсан бөгөөд Австри дахь “Монгол төв”-ийн санаачилгаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Австри Улсад ажиллаж амьдарч буй иргэд монгол үндэсний хувцас, ахуй соёлоо сурталчлан танилцууллаа.