“АЛДАРТ ЭХ” одон
“Алдарт эх”-ийн одонг жил бүрийн “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан эхчүүдэд олгодог. “Алдарт эх”-ийн I, II одонгийн болзол хангасан Австри Улсад оршин суугаа монгол эхчүүд холбогдох баримт бичгээ бүрдүүлж, 2023 оны 3 дугаар сарын 9-ний дотор ЭСЯ-нд ирүүлэхийг уриалж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Анкет (татаж авах холбоос: https://docs.google.com/document/d/1hP86U1tjeIGT9I3thU0zA3gCTd6vtmJG/edit?usp=share_link&ouid=115157117769022968679&rtpof=true&sd=true )
- Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)
- Иргэний цахим үнэмлэх; (хуулбарыг нотариатын баталгаажуулалт хийж хавсаргана)
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх; (Үрэгдүүлсэн тохиолдолд төрсний гэрчилгээний лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийн хуулбарыг нотариатын баталгаажуулалт хийж хавсаргана)
- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа; (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
- Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэх; (хуулбарыг нотариатын баталгаажуулалт хийж хавсаргана)
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны 01-535280715 дугаартай утсаар холбогдож авах боломжтой.
Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ
Дэлгэрэнгүй
“АЛДАРТ ЭХ”-ИЙН I, II ОДОНГИЙН ТУХАЙ
Хууль эрх зүйн зохицуулалт:
Иргэдэд “Алдарт эх” одон олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нийгмийн халамжийн тухай хууль”-аар зохицуулна.
“Алдарт эх” одонгийн болзол:
6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнана. (“4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхдэд хамаарахгүй болно).