Баримт бичгийн хуулбар гэрчлэх/баталгаажуулах

2022-11-13


Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг, иргэнээс аль нэг албан байгууллагад хандсан өргөдөл зэрэгт зурсан гарын үсгийн үнэн зөвийг Элчин сайдын яам гэрчилнэ.

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй.

Үйлчилгээний төлбөрийг хуудас тутмаар тооцож, Элчин сайдын яамны дансанд шилжүүлсэн байна.