Насанд хүрээгүй иргэн аялах
2024-07-22
Насанд хүрээгүй (18 хүрээгүй) хүүхдээ гадаад улс эсхүл Монгол Улс руу явуулах, авч ирэхээр төлөвлөж буй эцэг, эх доорхи санамжийг анхаарна уу.
Хууль ёсны асран хамгаалагч, эцэг, эх хүүхдээ харгалзан дэмжигчтэй явуулахад тус ЭСЯ-нд итгэмжлэл хийлгэх шаардлагатай. Итгэмжлэл хийлгэхдээ дараахь бичиг баримтыг биечлэн авч ирнэ үү. Үүнд:
- Эцэг, эхийн хүчинтэй бичиг баримт буюу иргэний үнэмлэх, гадаад паспорт.
- Хүүхдийн хүчинтэй бичиг баримт буюу төрсний гэрчилгээ болон гадаад паспорт.
- Харгалзан дэмжигчийн хүчинтэй бичиг баримт буюу иргэний үнэмлэх, гадаад паспорт.
Итгэмжлэл үйлдэх талаарх мэдээллийг дараахь холбоосоос авна уу.
https://vienna.embassy.mn/page/177