images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ҮЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ 2026 ОНЫ БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Хэвлэлийн мэдээ

2023-08-07

679

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2026 оны бага хурлын Бэлтгэл хорооны анхдугаар хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эхэлсэн бөгөөд тус хуралдаанд Байнгын төлөөлөгч М.Цэнгэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Монгол Улсын Засгийн газрын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар баримталж буй байр суурийг илэрхийлж, хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв.

Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ нь цөмийн зэвсгийг хураах, энхийн зорилгоор ашиглахад чиглэсэн салбарын тулгуур баримт бичиг бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2026 оны Бага хурал амжилттай болоход олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг уриалж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь дэлхийн цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх зорилтод оруулж буй үр дүнтэй хувь нэмэр болохыг тэмдэглэв.