images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДЛИЙН “BAZAAR-2023” ОЛОН УЛСЫН НААДАМД ОРОЛЦОВ.

Хэвлэлийн мэдээ

2023-12-11

367

Монгол Улсаас Вена дахь НҮБ-ын салбар төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн нэгдлээс (United Nations Women’s Guild) жил бүр зохион байгуулдаг “Bazaar” сайн дурын олон улсын наадамд оролцож, Монгол үндэсний хоол, түүх, соёл уламжлалыг НҮБ-ын гишүүн орнууд, Австри Улсын ард иргэдэд сурталчлан таниулав.

“Bazaar” олон улсын наадам нь сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг ба түүнээс олсон орлогыг хүүхэд багачуудын хөгжилд хандивладаг болно. Тус наадам нь 1968 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 5 сая еврогийн хандивыг цуглуулсан байна. Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон нь тус наадамд жил бүр оролцож ирсэн уламжлалтай билээ.