ЦАХИМ СУРГАЛТ
Монгол Улсын Засгийн газрын 2022.01.05-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн монгол хэлний багш нарт зориулсан цуврал цахим сургалтыг 2024.03.16-ны өдрийн 20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т “Хүүхдийн хөгжил дэх хэл ярианы хөгжлийн үүрэг, ач холбогдол” сэдвээр зохион байгуулах тул идэвхтэй оролцоно уу.
Сургалтын цахим холбоос: https://us06web.zoom.us/j/83064150093?pwd=w3J6FjYwbuCZSq02iNamRijE4YalEq.1