images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН АКАДЕМИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ.

Хэвлэлийн мэдээ

2022-01-13

250

Монгол Улсаас Венад төвтэй олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Авлигын эсрэг олон улсын академийн Гүйцэтгэх захирал, Декан Томас Стелцерт итгэмжлэх захидлаа барив.

Гүйцэтгэх захирал Томас Стелцер Монгол Улсаас академийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, академийн цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Байнгын төлөөлөгч М.Цэнгэг академийн зүгээс цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн үйл ажиллагаагаа шинэчилж, сургалтын хөтөлбөрөө бүрэн цахимжуулан магистрын зэрэг олгох сургалтуудыг хэрэгжүүлж буйд баяр хүргэж, хүндэт зочдын дэвтэрт гарын үсэг зурав.
Түүнчлэн талууд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд зориулсан тусгай сургалт зохион байгуулах, авлигын талаарх олон нийтийн мэдлэгийг нийгэм, залуу үед түгээх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах асуудлаар хамтран ажиллахаар санал солилцов.