АВСТРИЙН ЦОМ-2022 ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
ЮНЕСКО-гийн биет бус өв, Монголын үндэсний уламжлалт шагайн харвааны европын цомын аварга шалгаруулах тэмцээн 2022.04.16-17 өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна.
Европын улс орнуудад ажиллаж амьдарч буй Монголчуудын дунд зохион байгуулагддаг шагайн харвааны энэ оны тэмцээн “Австрийн Цом-2022”-д европын 10 улс орноос, 29 баг, нийт 190 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
“Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо “Монгол үндэсний спортын VII наадам”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монголын шагайн харвааны холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнийг Монгол үндэсний спортын VII наадмын Европын бүсийн урьдчилсан шат болгон зохион байгуулагдаж байна.
Монголын шагайн харвааны холбоо, Европ дахь нэгдсэн салбар холбооны дэмжлэгтэйгээр Австри Улс дахь Салбар зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж буй Шагайн харвааны Австрийн Цом-2022 анхдугаар тэмцээнд цэц мэргэнээ сорьж буй харваачиддаа амжилт хүсье.