COVID-19 НӨХЦӨЛ БАЙДАЛ, ХИЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
Австри Улсад Корона вируст цар тахлын нөхцөл байдал тогтворжиж Засгийн газрын зүгээс хязгаарлалтыг шат дараатай сулруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Австри Улсад зорчих хөдөлгөөнд тавигдах шаардлагаас 3G (Вакцинд хамрагдсан байх, эдгэрсэн, шинжилгээний сөрөг хариу) дүрмийг цуцлах буюу Ковидын халдварын тархалтыг хязгаарлахтай холбоотой ямар нэг хязгаарлалтгүй нэвтрүүлэх юм.
Австрийн Засгийн газар, Вакцины комиссоос Коронавирусын эсрэг вакцины 4 дэх тунд бүх нийтийг хамруулах шаардлагагүй гэж үзэв. Харин 5-12 насны хүүхдийг нэмэлт тун буюу 3 дугаар тунд хамрагдах боломжийг бүрдүүлж, ирэх намраас шинэ төрлийн вирусын хувилбар (BA.4 болон BA.5), халдвар тоон мэдээнд үндэслэн вакцинжуулах төлөвлөгөөг шинэчлэх төлөвтэй байна.
Мөн вакцины үзүүлж буй нөлөөлөл, дархлаажуулалтад хийгдсэн дүгнэлтийн дагуу вакцины сертификатын хүчинтэй хугацааг 6 сар байсныг 1 жилийн болгож сунгав.
Гадаад улсаас Монгол Улсад нэвтрэх хилийн зохицуулалтад зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ын PCR шинжилгээ /Антиген болон түргэвчилсэн шинжилгээ/, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх зэргийг шаардахгүй бөгөөд зорчигч хилээр нэвтрэх үедээ хилийн шалган нэвтрүүлэх цэгт Эрүүл мэндийн асуумжийг бөглөнө. Тусгаарлалт болон гэрийн ажиглалтад хамрагдах шаардлагагүй.
Муж тус бүрийн нэмэлтээр мөрдөж буй зохицуулалтыг дараахь холбоосоор үзнэ үү.