“Аюулд өртсөн амьтад: Вита, Скүтер хоёрын адал явдал” цахим ном
Элчин сайдын яамнаас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (МБГХТА)-тай хамтран сургуулийн бага насны хүүхдүүд, эцэг эх болон сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан “Аюулд өртсөн амьтад: Вита, Скүтер хоёрын адал явдал” зурагт номыг монгол хэлээр бэлтгэн гаргасныг танилцуулж байна.
Энэхүү цахим ном нь хүүхдүүдэд амьтдын эсрэг гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар болон хуванцар хаягдлын хор уршгийн талаар танин мэдүүлэх зорилготой бөгөөд залуу хойч үе эдгээр сорилт бэрхшээлийн эсрэг хамтдаа тэмцэхийн ач холбогдлыг онцолсон бүтээл юм.
Цахим номыг НҮБ-ын МБГХТА-ны “Байгаль орчинд нөлөөлөх гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр англи, франц, испани, голланд, португал болон монгол хэлээр толилуулж байгаа юм.
Та бүхэн энэхүү сонирхолтой номыг хүүхэд багачуудтайгаа хамтдаа уншиж, ан амьтад, байгаль орчныг хайрлан хамгаалах талаар хамтран ярилцаарай.