images

ЗАЛЦБУРГ ХОТОД АЖИЛЛАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Хэвлэлийн мэдээ

2022-07-18

7

ЗАЛЦБУРГ ХОТОД АЖИЛЛАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Австри Улсын Залцбург хотод оршин суугаа монгол иргэдэд 2022 оны 7 дугаар сарын 23-ны Бямба гарагт 11:00-16:00 цагт консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг:

Sheraton Grand Salzburg

Seminarraum: Salon Auersperg

Auerspergstrasse 4

5020 Salzburg

Иргэн Та консулын үйлчилгээтэй холбоотой мэдээлэлтэй танилцаж, урьдчилан үйлчилгээний цаг авах, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар хангахыг хүсье. Консулын үйлчилгээний хураамж шинэчлэгдсэн тул хураамжийг шинэчлэн тогтоосон дүнгээр шилжүүлнэ үү.

https://vienna.embassy.mn/services/14

Иргэний шинэчилсэн бүртгэл

https://vienna.embassy.mn/services/13

Төрсний бүртгэл

https://vienna.embassy.mn/services/15

Нотариатын үйлчилгээ

https://vienna.embassy.mn/services/19

Гадаад паспорт шинээр захиалах:

https://vienna.embassy.mn/services/22

Анхаарах зүйлс:

  • 01535280715 дугаартай утсаар урьдчилан холбогдож  үйлчилгээний цаг авах. (Консулын ажилтантай цаг тохирч, авах үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авснаар шуурхай үйлчилгээ авах, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой)
  • Австри Улс дахь Коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан, FFP2 стандартын маск хэрэглэх, хоорондын зайг 2 метрээс багагүй хэмжээнд барих.
  • Авах үйлчилгээтэйгээ холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар хангах (иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэт бичиг баримтыг эх хувиар, байхгүй тохиолдолд цахим хуулбарыг бэлтгэх)

 

Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ