images

МОНТЕНЕГРО ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛД ТАМГА ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2024-11-07

86

Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг тус улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Душан Симоновичд Өргөмжит консулын тамгыг 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Подгорица хотноо гардуулав.

 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааг аялал жуулчлал, соёл, боловсрол, спортын чиглэлээр хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Өргөмжит консул Душан Симонович нь 2023 онд уг албан тушаалд томилогдсон бөгөөд Чойжин ламын сүм музейн “Хот-Мандал” гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 12 дугаар сард Подгорица хотноо амжилттай зохион байгуулсан. Тэрбээр өдгөө Монтенегро Улсын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй бөгөөд уг албан тушаалыг 2003 оноос хойш хашиж байна.