images

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ АВСТРИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДТЭЙ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2025-02-27

104

Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Австрийн бизнес эрхлэгчдийг 2025 оны 2 дугаар сарын 26-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Тус уулзалтад банк санхүү, эм, эмийн үйлдвэр, хүнс, аж үйлдвэр, дэд бүтэц, технологийн салбарын 11 томоохон компанийн төлөөлөл болон Австрийн Худалдаа, эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч, Эдийн засаг, хөдөлмөрийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцов.

Уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор нэмэгдүүлэх талаар ярилцав.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа жилээс жилд нэмэгдэж буй ч хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь чухал болохыг талууд тэмдэглэв. Монгол, Австрийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Австрийн аж ахуй нэгж, компаниудтай уялдаатай ажиллан, ЭСЯ-ны зүгээс бүхий л талаар дэмжихээ илэрхийллээ.