Апостиль гэрчилгээг eMongolia системд цахимаар олгоно
Монгол Улсын Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (eMongolia)-ээс гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг баталгаажуулах явцыг 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлүүлэн цахимжуулсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газарт очилгүй, англи хэл дээрх дараахь апостиль гэрчилгээг eMongolia-с цахимаар авах боломжтой болсон байна. Үүнд:
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт - Reference on civil criminal records;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт - Social insurance contributions reference;
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт - Reference to outstanding payments mandated by Court ruling;
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа - Reference of marital status;
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа - Reference provided to unmarried persons;
- Төрсний бүртгэлийн лавлагаа - Reference of birth certificate;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа - National ID card reference;
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас - Reference form for survivor’s pension;
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас - Reference form on disability pension;
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас - Reference form for old age pension;
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл - Driver's reference, information;
- Дархлаажуулалтын мэдээлэл - Certification of immunization - энэхүү үйчилгээ нь ойрын өдрүүдэд нэвтэрнэ.
Түүнчлэн Монгол Улс апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн талаар Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газраас албан ёсоор өөрийн цахим хуудсанд нийтэлж, конвенцийн гишүүн орнуудад мэдээлжээ. https://www.hcch.net/en/instruments/specialised-sections/apostille/e-app-notifications/