images

ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.ДЭМБЭРЭЛ АВСТРИЙН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЙНЦ ФАССМАНТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2025-09-11

56

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл,  Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч профессор Хайнц Фассманн нар 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус улсын ШУА-ийн байранд уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны шинжлэх ухааны академи хооронд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэн солилцох зэргээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан мобилити төслийг хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.

Академи хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хамтарсан  мобилити төслийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Мөн ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл Венийн Их сургуулийн Түүх, соёл судлалын тэнхимын “Mongolia Cluster” төслийн оюутан, залууст Монгол Улсын шинжлэх ухааны салбар,  хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон сэдвийн хүрээнд ярилцав.