images

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Хэвлэлийн мэдээ

2025-09-18

60

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий бага хурлын ээлжит 69 дүгээр чуулганд Байнгын төлөөлөгч М.Цэнгэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ дэлхий дахинд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, аюулгүй байдлын сорилтууд тулгарч буй энэ үед цөмийн энергийг энх тайван, эрүүл мэнд, хөгжил дэвшлийн зорилгоор ашиглахад ОУАЭА-ийн үүрэг улам чухал болж буйг онцлов. 

Монгол Улс 2024 онд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц,  Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталсан 
 
Түүнчлэн, Байнгын төлөөлөгч 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын нэмэлт, өөрчлөлт болон Цөмийн терроризмын эсрэг олон улсын конвенцийг баталсны 20 жилийн ойн дагалдах арга хэмжээнд оролцож, конвенциудын ач холбогдлын талаар үг хэлэв.