images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГЭРЧЛЭГДСЭН ИТГЭМЖЛЭЛИЙГ ӨӨРТ ОЙР НОТАРИАТЧААС АВАХ БОЛОМЖТОЙ

Элчин сайдын яамны мэдээ

2022-12-01

569

Итгэмжлэлийн үйлчилгээг https://e.notary.mn/consul/login цахим хуудсаар дамжуулан иргэн өөрөө урьдчилан цахим хэлбэрээр бөглөж ирүүлэх боломжийг бүрдүүлээд байгаа билээ.

Нотариатын системээр 2022.12.01-ны өдрөөс хойш бүртгэж, гэрчлэгдсэн итгэмжлэлийг монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ойр дурын аймаг, нийслэл, дүүрэгт байрших нотариатын үйлчилгээний газраас авах боломжтой боллоо.

Итгэмжлэлийг хүлээн авахдаа итгэмжлэлийн баруун доор байрлах QR кодоор шүүлгэн авна.

Харин 2022.11.30-ны өдөр хүртэл гэрчлэгдэж илгээгдсэн боловч монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аваагүй байгаа итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны консулын газраас авна уу.

Итгэмжлэл үйлдэх заавар мэдээллийг:

https://vienna.embassy.mn/page/177

Нийслэл, аймагт байршилтай нотариатын үйлчилгээний газрууд:

https://www.google.com/maps/

Гадаад харилцааны яамны консулын газрын хаяг (2022.11.30-наас өмнөх итгэмжлэл авах тохиолдолд):

https://consul.mn/contact