images

Иргэдийн анхааралд

Хэвлэлийн мэдээ

2026-02-17

28

Бүгд Найрамдах Австри Улсад суугаа элэг нэгт монголчууд Та бүхэнд ирж буй "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье, Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.1-д заасны дагуу Элчин сайдын яам, түүний Консулын алба Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд ажиллахгүй.

 

Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Үндэсний уламжлалт баяр-Цагаан сарын бүтүүний өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны Мягмар гарагийн ажлын өдрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэнтэй холбогдуулан тус Элчин сайдын яам 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажиллана.