images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДЛЭЭС ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ ОЛОН УЛСЫН ҮДИЙН ЗООГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2026-05-04

103

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн нэгдлээс жил бүр санаачлан зохион байгуулдаг “International lancheon - 2026” үдийн зоогийн хандивын арга хэмжээ 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын Вена дахь салбар төвд болов.

Арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар оролцож монгол үндэсний хоолны соёлыг сурталчлав.

Энэ удаагийн арга хэмжээнд 18 улс орон үндэсний хоолны соёл, уламжлалаа 400 гаруй зочид, төлөөлөгчдөд толилуулав. Уг үйл ажиллагаанаас төвлөрүүлсэн хөрөнгийг хөгжиж буй орнуудын охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн боловсролыг дэмжих хандивын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах юм.