images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МӨНХТӨР ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА РОБЕРТ ФЛОЙДОД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2026-06-19

22

Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын (ЦТБХГБ) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойдод итгэмжлэх захидлаа гардуулж, хоёр талын уулзалт хийв. 

Уулзалтаар талууд Монгол Улсын ЦТБХГБ дахь оролцоо, хоёр талын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. 

ЦТБХГБ-ын зүгээс Монгол Улсын олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах салбарт оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглэв.

Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд 1996 онд гарын үсэг зурж, анхны гишүүн орнуудын нэг болсон бөгөөд энэ онд гэрээнд нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байна.