МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД БАЙГУУЛСАН “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААРХ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулж энэхүү хэлэлцээр нь 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж, амьдарч байсан болон одоо хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цахим уулзалтыг зохион байгууллаа.
Цахим уулзалтын үеэр Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хоёр улсын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн агуулга, зорилго, хамрах хүрээ, ач холбогдол, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг иргэдэд танилцуулж, иргэдээс ирүүлсэн асуултад тодорхой ойлголт, хариулт өгсөн.
Бүгд Найрамдах Австри Улсад 2700 орчим Монгол Улсын иргэд оршин сууж ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад Австри Улсын 100 орчим иргэд ажиллаж амьдарч байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа энэ цаг үед хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан уг хэлэлцээр нь иргэдийн нийгмийн хамгаалал болон тэтгэвэрийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм.