images

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН АКАДЕМИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АССАМБЛЕЙН 15 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2026-11-03

19

Авлигын эсрэг олон улсын академийн Оролцогч талуудын Ассамблейн 15 дугаар чуулган Австри Улсын Вена хотноо 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж өнгөрлөө.

Манай улс тус академийн 64 дэх гишүүн бөгөөд байгуулагдсан цагаас нь дэмжин, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Ассамблейн 15 дугаар чуулганд Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Ерөнхий хэлэлцүүлгийн үеэр авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Авлигын эсрэг олон улсын академитай судлаач, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлж, үг хэлэв.

Уг чуулган жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаа биет болон цахим хэлбэрээр зохион байгуулж гишүүн улсуудын оролцоог хангаснаараа онцлогтой болсон.

Чуулганаар тус академийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төсвийн тайланг танилцуулж, 2027 оны төсвийг баталж, цаашдын үйл ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.