images

НҮБ-ЫН ҮЙЛДВЭР, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭЛХИЙН ЧАНАРЫН ФОРУМЫН АНХДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2026-11-06

2

Энэ оны 11 дүгээр сарын 4–6-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллагын Дэлхийн чанарын форумын анхдугаар уулзалтад Монгол Улсын төлөөлөгчид оролцов.

Дэлхийн чанарын форум нь улс орнуудын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар бодлого, туршлага солилцох олон улсын арга хэмжээ бөгөөд форумын гол зорилго нь чанарын дэд бүтэц эдийн засгийн хөгжил, олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбарын шинэчлэлд гүйцэтгэх үүргийг тодорхойлж, энэ чиглэлийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй.

Энэ хүрээнд манай төлөөлөгчид НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллагын удирдлагатай уулзаж, Монгол Улс дахь чанарын дэд бүтцийг бэхжүүлж, экспортын зах зээлийг өргөжүүлэх, чөлөөт бүс, аж үйлдвэр, технологийн парк хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцов.