images

Консулын явуулын үйлчилгээ

Хэвлэлийн мэдээ

2024-07-03

416

Грац хотноо энэ оны 7 дугаар сарын 6-ны өдөр болох Наадмын арга хэмжээний үеэр консулын үйлчилгээ 10:00 цагаас 13:00 цагийн хооронд үзүүлнэ.

 

Анхаарах зүйлс:

 

1. Итгэмжлэл хийлгэх иргэд урьдчилан https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн, итгэмжлэлээ ЭСЯ-руу хянуулахаар урьдчилан илгээх.

- Өөрийн гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэх болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хоёр талын зургийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх

- Хүүхэдтэй холбоотой итгэмжлэл хийлгэх бол хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт шаардлагатай

- Хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл хийлгэх бол тухайн хөрөнгийн гэрчилгээний хуулбар шаардлагатай

- Банкны асуудлаар итгэмжлэл хийлгэх бол банкны нэр, дансны дугаар шаардлагатай

https://vienna.embassy.mn/page/177

 

2. Иргэний бүртгэлийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гадаад паспорт зэрэг хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх.

 

3. Гадаад паспорт захиалах тохиолдолд урьдчилсан байдлаар гадаад паспортын зургийг зурагчинд авахуулж, зургийг файл хэлбэрээр авч ирэх, урьдчилан тус ЭСЯ-ны консулын албаны [email protected] мэйл хаягаар илгээх.

https://vienna.embassy.mn/page/179

 

4. Захиалсан иргэний үнэмлэх, гадаад паспортоо авах иргэд хүчин төгөлдөр бичиг баримттай ирнэ үү.

 

Үйлчилгээний хураамжийг урьдчилан шилжүүлэхдээ авах үйлчилгээний нэрийг өөрийн нэрийн хамт гүйлгээний утга дээр бичиж, баримтыг хэвлэж авч ирнэ үү. https://vienna.embassy.mn/subcategory/605