Гадаад паспорт захиалах иргэдийн анхааралд
Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журамд “Гадаад паспорт захиалах иргэний зургийг улсын бүртгэгч ICAO (Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага)-ийн стандарт, шаардлагатай дагуу авч, иргэний баримтад үндэслэн бүртгэх” тухай нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан гадаад паспорт захиалах иргэн Та захиалгын материалд цээж зургаа цаасан хэлбэрээр хавсаргах шаардлагагүй болсон тул Элчин сайдын яаманд биеэр ирж зургаа татуулах, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.photo.burtgel.gov.mn цахим хаягт өөрөө оруулах боломжтой боллоо.
ЭСЯ-аар дамжуулан гадаад паспорт захиалах иргэд дараахь холбоосоор орж бусад мэдээлэлтэй танилцана уу. бүрдүүлэх материал үзэх
Вена дахь ЭСЯ