БРЕГЕНЦ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Элчин сайдын яамны консулын алба Брегенц хотноо 2025 оны 12 дугаар сарын 13-ны Бямба гарагт консулын үйлчилгээ үзүүлнэ.
Цаг: 10:00-13:00, 14:00-17:00
Хаяг: Жич мэдээлнэ.
Иргэн Та консулын үйлчилгээ авах үйлчилгээний цаг урьдчилан авахаас гадна, доорхи холбоосоор орж мэдээлэлтэй танилцан шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар хангахыг хүсье. https://vienna.embassy.mn/category/78
Иргэний үнэмлэх
https://vienna.embassy.mn/page/172
Төрсний бүртгэл
https://vienna.embassy.mn/page/173
Итгэмжлэл
https://vienna.embassy.mn/page/177
Гадаад паспорт
https://vienna.embassy.mn/page/179
Анхаарах зүйлс:
- 01535280715 дугаартай утсаар урьдчилан холбогдож үйлчилгээний цаг авах. (Консулын ажилтантай цаг тохирч, авах үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авах, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой)
- Итгэмжлэлийг цахим нотариатын системд бүртгүүлэн, урьдчилсан байдлаар үйлдсэн байх (үйлчилгээний хугацаа багасч, бусдад өөрийн өмнөөс хийх үйлдлийг сайтар хянан, шалгаж, итгэмжлэлээ зөв хийх боломж бүрдэнэ)
- Авах үйлчилгээтэйгээ холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар хангах (иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэт бичиг баримтыг эх хувиар, байхгүй тохиолдолд цахим хуулбарыг бэлтгэх)
- Консулын үйлчилгээний хураамжийг бэлнээр авахгүй тул тус ЭСЯ-ны дансанд урьдчилан шилжүүлж, баримтыг авч ирнэ үү.